С.Баяр: Ч.Лодойсамбуу танаас асуух асуулт байна. ЗГ огцорвол энэ сарын 14-нд  хоёр тал гарын үсэг зурах естой Гашуунсухайт төмөр зам холболтын гэрээ хойшлох уу

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 26 секунд

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах албан бичиг боловсруулж, УИХ-ын гишүүдээс гарын үсэг цугуулж эхэлсэн талаараа өчигдөр мэдээлсэн билээ. Энэ үеэр Ч.Лодойсамбуу сэтгүүлчээр ажиллаж байхдаа Ерөнхий сайдын дарамтанд өртөж байсан талаараа хэлсэн.

Тэгвэл үүнтэй холбоотойгоор Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баяр өөрийн твиттер хуудаснаа "Ч.Лодойсамбу танаас асуух асуулт байна.

  • Та Л.Оюун-Эрдэнийн яг ямар дарамтад өртөж байв?
  • Таны хариу юм бол хувийн тооцоо гэж үзэж болох уу?
  • Олон хүн угаартаж үрэгдсэн нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн буруугаас болов гэх баримт нотолгоо бий юу?
  • Л.Оюун-Эрдэнэ огцорвол угаартаж үрэгдэхээ болих уу?
  • Дараагийн ЗГ ямар байх, хэзээ бий болох талаар төсөөлөл тань юу вэ?
  • Том төслүүд яах юм? Тухайлбал, хоёрдугаар сарын 14-нд хоёр тал гарын үсэг зурах естой Гашуун сухайтын төмөр зам холболтын гэрээ хойшлох уу?
  • Таны ярьж буйчлан, ЗГ огцорвол яг хэн, яаж хожих гээд байна вэ" гэж бичжээ.

Эргэн сануулахад, Засгийн газрын хуралдаанаар “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөх явцад гишүүдээс гаргасан саналыг Хятадын талд уламжилж хэлэлцээрийг эцэслэсэн юм.

Чингис хаан, Капитал банкнаас 47 тэрбумыг  Нийгмийн даатгалын санд төвлөрүүлжээ
Чингис хаан, Капитал банкнаас 47 тэрбумыг Нийгмийн даатгалын санд төвлөрүүлжээ
 
Ч.Лодойсамбуу: Сонгуулиар Л.Оюун-Эрдэнэ яг ингээд бүтэн багаараа над руу дайрч байсан. Хүмүүс тэнэг биш. Би дуустал нь явна
Ч.Лодойсамбуу: Сонгуулиар Л.Оюун-Эрдэнэ яг ингээд бүтэн багаараа над руу дайрч байсан. Хүмүүс тэнэг биш. Би дуустал нь явна
Сэтгэгдэл (7)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!