Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Татварын албан хаагчдын 70 хувь гэрээсээ цахимаар ажиллаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Нийслэл, дүүргийн татварын байгууллагын байцаагч, алба хаагчдын 70 хувийг цахимаар ажиллуулж буй талаар Татварын ерөнхий газраас мэдээллээ. 

УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу Татварын ерөнхий газрын  Гамшгийн удирдлагын баг өчигдөр онлайнаар хуралдаж дээрх зохицуулалтыг хийгээд байна. Татварын албаны үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах, "COVID-19"-ийн  цар тахлын үеийн “Үйл ажиллагааны тасралтгүй байдлын төлөвлөгөө”-ний дагуу Татварын ерөнхий газар, Том татвар төлөгчийн газар, Нийслэлийн татварын газар, Нийслэлийн дүүргийн Татварын хэлтсийн ажилтан албан хаагчдын 70 хувийг цахимаар ажиллуулж байна. Тиймээс иргэд, ААН-үүд Монголын татварын албаны цахим татварын нэгдсэн систем etax.mta.mn болон мөн татварын зөвлөгөө өгөх 1800-1288 утсанд хандаж, цахимаар үйлчлүүлэх боломжтой байна. 

Улаанбаатар хот: Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн нь
Улаанбаатар хот: Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн нь
 
“УЛААНБААТАР 2026” боксын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болно
“УЛААНБААТАР 2026” боксын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.