Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Эрдэнэчулуун: Ачаа тээврийг саадгүй зорчуулахын тулд 24 цагийн дотор шинжилгээний хариу гаргаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 1 секунд

Замын-Үүд дэх Боомтын зөвлөлөөс ачаа тээврийг татаж авахад тулгарч буй асуудлын талаар танилцуулж байна. Энэ үеэр Хилийн мэргэжлийн хяналтын албаны дарга Л.Эрдэнэчулуун дараах мэдээллийг өглөө. Тэрбээр,

“Замын-Үүдийн боомтын зөвлөл долдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн хэд хэдэн ажлыг зохион байгуулаад байна. Эхний ажил нь экспорт, импортын тал дээр ариутгалын байгууламжийг байгуулсан. Энэ нь улсын хилээр нэвтэрч байгаа машиныг олон улсын стандартын дагуу ариутгах хүчин чадалтай. Хоёр талдаа 5, 5 тонны нөөцийн савтай. Үндсэндээ 10 тонны нөөцөөр мянган машин ариутгах боломжтой.

Хоёрдугаарт, хяналтын хилийн цэст байрлах хяналтын цэгийг байршуулсан. Аль болох жолооч болон иргэдэд ойртуулах чиглэлээр хяналтын цэгээ ажиллуулж байна. Мөн тусгайлан ажиглах байрыг болон аюултай хог хаягдлын цэг зэргийг ажиллуулж байна.

Гуравдугаарт, хяналт шалгалтын үйл ажиллагааг явуулж байгаа. Хорь гаруй хоногийн хувьд импортын хяналт дээр 10836 тээврийн хэрэгсэлд хяналт тавин ажилласан. Харин экспортын тал дээр 7246 тээврийн хэрэгсэлд хяналт тавин ажилласан.

Импортоор орж ирж байгаа ачаа тээврийн тал дээр зөрчил, дутагдал гарч байна. Улсын орлогод 16 тонн хатаасан үзмийг оруулсан. Учир нь хаягийн зөрчилтэй байсан. Дээрх хугацаанд Замын-Үүд дэх лабораторид дээж авах асуудлыг цэгцэлсэн. Эрээнээс Замын-Үүд рүү орж ирж байгаа ачаа тээврийг саадгүй зорчуулахын тулд 24 цагийн дотор шинжилгээний хариу гаргаж байгаа. Өнөөдрийн байдлаар 408 дээж авсан. Эндээс эерэг 12 сорьцтой бараа бүтээгдэхүүн гарсан" гэлээ.

Грекд түймрийн улмаас арлын оршин суугчид завь хөлөглөн арлаас дайжиж байна
Грекд түймрийн улмаас арлын оршин суугчид завь хөлөглөн арлаас дайжиж байна
 
Н.Мандуул: 500 сая ам.долларын бонд төгрөгийн ханшид дарамт учруулахгүй
Н.Мандуул: 500 сая ам.долларын бонд төгрөгийн ханшид дарамт учруулахгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.