Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Ганибалыг АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар албан ёсоор томиллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 29 секунд

Ардчилсан намын Улс төрийн зөвлөл өнөөдөр хуралдаж, зарим шийдвэрийг гаргалаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Н.Ганибалыг тус намын Ерөнхий нарийн бичгийн даргаар жинхэллээ. Тэрбээр өнөөдрийг хүртэл үүрэг гүйцэтгэгчийн статусаар ажиллаж байсан юм.

Түүний товч намтрыг танилцуулбал:

БОЛОВСРОЛ

1982-1992 он Сүхбаатар аймгийн 1-р бүрэн дунд сургууль

1992-1997 он Улаанбаатарын Их Сургууль, Хэрэглээний математикч

1999-2001 он Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль, Программ хангамжийн магистр

2002-2003 он Англи Улсын Стокпортын коллеж

АЖЛЫН ТУРШЛАГА

1998-2000 он Сүхбаатар аймгийн Залуучуудын холбооны тэргүүн

1999-2002 он Сүхбаатар аймаг дахь Технологийн дээд сургуульд багш, секторын эрхлэгч

2007-2008 он Мэдээллийн технологийн үндэсний паркт мэргэжилтэн

2008-2012 он Сүхбаатар аймгийн Засаг даргын зөвлөх

2012-2015 он Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны МААБХЗГ-ын дарга, Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч

2015-2016 он Зам тээврийн яамны Төрийн захиргааны удирдлага, хууль эрхзүйн газрын дарга

2017-2018 он Ардчилсан Намын Намын байгуулалтын газрын дарга

2018-2020 он Ардчилсан Намын Хэрэг эрхлэх газрын дэд дарга

2020-2024 он Монгол Улсын Их Хурлын гишүүн

2024 оноос Ардчилсан Намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажилласан юм.

Завханы ИТХ-ын төлөөлөгч нар амралтын газарт архидан согтуурч, хоорондоо зодолдсоны улмаас 2-3 хүн нь гэмтэл авчээ
Завханы ИТХ-ын төлөөлөгч нар амралтын газарт архидан согтуурч, хоорондоо зодолдсоны улмаас 2-3 хүн нь гэмтэл авчээ
 
Н.Учрал: Үндэстэн дамнасан луйврын схемтэй тэмцэхэд дэмжин оролцохыг хүсье
Н.Учрал: Үндэстэн дамнасан луйврын схемтэй тэмцэхэд дэмжин оролцохыг хүсье
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.