Завхан аймгийн ИТХ-ын төлөөлөгч өнгөрөгч амралтын өдрүүдэд Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Хан хужирт" амралтын газар амрах үеэрээ архидан согтуурч, улмаар нэгнийхээ биед халдсан хэрэг гарчээ. Эл хэргийн талаар ЦЕГ-аас тодруулахад, "Хэргийн талаарх гомдол бүртгэгдсэн" гэх мэдээллийг өглөө. Тухайн зодооны улмаас 2-3 хүн биедээ гэмтэл авч, Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн байгууллагад эмчлүүлж байгаа аж.
Завханы ИТХ-ын төлөөлөгч нар амралтын газарт архидан согтуурч, хоорондоо зодолдсоны улмаас 2-3 хүн нь гэмтэл авчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.