Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Утааны сонсгол даваа гарагт эхэлнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 3 секунд

Нийслэлийн агаарын бохирдолтой холбоотойгоор иргэн Б.Мөнгөнхишиг Утааны сонcголыг зохион байгуулж, Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 98 дугаар тогтоолоор баталсан “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр” болон бусад холбогдох үйл ажиллагааны төсөв, гүйцэтгэл, үүний ил тод байдалд үнэлгээ хийж, цаашид хэрэгжих төлөвлөгөө, хөтөлбөрүүдийг сайжруулахыг шаардаж байна" гэх утгатайгаар өргөдлийг санаачилсан байдаг.

Улмаар 70-аас дээш мянган иргэний санал авсан тул УИХ-аар хэлэлцэхээр болж, сонсгол зохион байгуулах ажлын хэсэг байгуулсан. Дээрх ажлын хэсэг дэд хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, сонсголыг хоёрдугаар сарын 3, 4-ний өдөр буюу ирэх даваа, мягмар гарагт зохион байгуулахаар товлосон.

Сонсголд оролцох иргэдийг өнгөрсөн лхагва гарагийг дуустал бүртгэсэн бөгөөд сонсголын бэлтгэл ажил хангагдаад байгаа аж.

Хуульч Б.Гүнбилэг: Надаар улс төрийн нам, сонгууль, прокурорын хуулийг бичүүлээсэй. Би бүх булхайг нь засах юмсан
Хуульч Б.Гүнбилэг: Надаар улс төрийн нам, сонгууль, прокурорын хуулийг бичүүлээсэй. Би бүх булхайг нь засах юмсан
 
ҮАБЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийг тусгай үүрэгт Элчин сайдаар томилно, тус сайдууд нь гадаадад ажиллаж амьдрахгүй. Мега төслүүд дээр ажиллана