Хоёр дахь өдрөө үргэлжилж буй утааны сонсголын үеэр нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин УИХ-ын гишүүдийн асуултад хариулж байна. Тэрбээр хэлэхдээ "Бид 2020 оноос хойш 200 мянган айлд угаар мэдрэгч тараасан. Нэгдсэн хяналтын системтэй болсны дараа дуудлагыг хянадаг болсон. Энэ системдээ 2023 онд 7800, 2024 онд 8666 угаар мэдрэгчийг нэмэлтээр холбосон. Нийт 79.010 өрх ухаалаг системд холбогдсон. Системийн өөрийнх нь ачааллаас хамаарч эрсдэлтэй айлууд байсаар байна.
Бид 2025 онд 51 мянган ухаалаг угаар мэдрэгчийг нэмэлтээр суурилуулна. Газанд холбогдож байгаа 52.389 айлд газ мэдрэгчийг байршуулна. Ингэснээр 182.399 өрхөд ухаалаг угаар мэдрэгч байршуулж, нэгдсэн хяналтаар хянаад явна.
Хоёр удаа тендер зарлахад "Инцилект техник" гэдэг компани шалгарсан. Ухаалаг төхөөрөмжийн нэг бүрийн үнэ нь 150 мянган төгрөг" гэлээ.
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!