250 иргэн оролцсон УТААНЫ СОНСГОЛ өндөрлөлөө

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 57 секунд

Утааны сонсгол хоёр өдрийн турш явагдаж өндөрлөлөө. Сонсголыг хааж, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн хэлсэн үгэндээ "Ардчилсан парламент нь иргэдээ сонсдог төр болоход чиглэж, Үндсэн хуульд томоохон өөрчлөлт оруулж, 126 гишүүнтэй танхимыг бүрдүүлж, бодлогын асуудлаа танхимдаа ярьдаг болохыг зорьсон. Үүний илрэл нь Монгол Улсын тулгамдсан асуудлаар сонсгол явуулж, иргэдээ сонсдог болж буй энэ үйл явц гэж ойлгож болно.

Эмч хүний хувьд хэлэхэд эл сонсголоор утаа эрүүл мэндэд асар их муу нөлөөтэй байгааг монгол эрдэмтдийн дэлхий даяар хэвлэгддэг сэтгүүлд хэвлэсэн мэдээллийг олон нийтэд хүргэж, олон шинжээчдийн нотлох баримтаар ил гаргасан гэдгийг дурдаад өнгөрсөн хугацаанд гарсан нэг дэвшил нь түүхий нүүрсээ түлэхээ зогсоосон. Түүхий нүүрсээ түлсээр байсан бол хорт хавдрууд, нярай, ургийн эндэгдлүүд зогсохгүй байсан" гэдгийг онцлов.

Мөн сонсгол явуулах шинэ хандлагыг бий болгож эл хүрээнд дөрвөн хэлэлцүүлэг хийж, 250 иргэн оролцож үг хэлэх боломжийг олголоо. Өнөөдөр дэлхий даяараа хорт хавдартай тэмцэх өдөр. Бид ч гэсэн өнөөдөр утаатай холбоотой хорт хавдрын өвчлөлийг бууруулуулахад зоригтой алхам хийхээр тэмцэж, агаарын бохирдол, утааг багасгахад томоохон алхам хийснийг онцлон тэмдэглэв.

Сонсголын төгсгөлд энэ бүх хэлэлцүүлэг, сонсголд оролцож үгээ хэлсэн иргэд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлд талархал илэрхийлээд цаашид Монгол Улсыг утаагүй болохын төлөө хамтарч ажиллахыг уриалав. Үүгээр хоёр өдөр үргэлжилсэн ерөнхий хяналтын сонсгол өндөрлөв.

Дээд шүүх МУИС-ийн оноосон нэрийг баталгаажуулж, МҮИС-ийн нэхэмжлэлийг хүчингүй болгож нэртэй холбоотой маргааныг эцэслэн шийдвэрлэлээ
Дээд шүүх МУИС-ийн оноосон нэрийг баталгаажуулж, МҮИС-ийн нэхэмжлэлийг хүчингүй болгож нэртэй холбоотой маргааныг эцэслэн шийдвэрлэлээ
 
Дуудлагын жолооч гэх этгээд согтуурсан иргэний автомашиныг дээрэмджээ
Дуудлагын жолооч гэх этгээд согтуурсан иргэний автомашиныг дээрэмджээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!