Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хуульч Б.Гүнбилэг: Надаар улс төрийн нам, сонгууль, прокурорын хуулийг бичүүлээсэй. Би бүх булхайг нь засах юмсан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 30 секунд

Хуульч Б.Гүнбилэг 2021 онд Ерөнхийлөгч асан Х.Баттулгын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байв. Түүнчлэн нэгэн цагт Монгол ардын намын гишүүн байсан, УИХ-ын дарга асан М.Энхболдын зөвлөхөөр ажиллаж байсан, нам нь 2020 оны сонгуульд нэр дэвших тойрог өгөөгүй учраас өөрөө бие дааж, Булган аймагт өрсөлдөж байсан удаатай.

Тэгвэл тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Надаар улс төрийн нам, сонгууль, прокурорын хуулийг бичүүлээсэй. Би бүх булхайг нь засах юмсан. Даанч нэг ажлын хэсгийн гишүүн гэж нэрийг минь хавчуулаад тэгээд өөрсдийнхөө санаагаар аймхай, амиа тээж ядан яваа амьтсыг ашигладаг. Хэлсэн үг санааг минь сүрхий толгой дохин хүлээж авч байгаа царай гаргаад хуулиндаа хийдэггүй.

Толгойд бяр, туршлага байгаад байх юм. Энэ улс орноо хар нүх, чөтгөрийн тойргоос авмаар байх юм.

Намайг бүтээсэн эцэг, эх, багш нар, найз нөхөд, тэднийг бас бүтээсэн он жилүүд гээд 1 мэргэжилтэн бэлтгэх гэж хэчнээн их цаг хугацааг энэ улс орон зарцуулсан бол. Хааяа бачимдаад байх юм. Эднийг харахаар, цөг" гэж бичжээ.

“Замын хөдөлгөөнд хариуцлагагүй оролцдог жолооч нараас болж зам тээврийн осол, түгжрэл саатал, явган зорчигчийн аюулгүй байдал хангагдахгүй байна“
“Замын хөдөлгөөнд хариуцлагагүй оролцдог жолооч нараас болж зам тээврийн осол, түгжрэл саатал, явган зорчигчийн аюулгүй байдал хангагдахгүй байна“
 
ҮАБЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийг тусгай үүрэгт Элчин сайдаар томилно, тус сайдууд нь гадаадад ажиллаж амьдрахгүй. Мега төслүүд дээр ажиллана