Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөвсгөлд цасан суусан машиныг гаргаж 25-61 насны гурван эрэгтэйг хөлдөх аюулаас аврав

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Онцгой байдлын албан хаагчид цасанд суусан автомашиныг гаргаж иргэдийг хөлдөх аюулаас аварчээ. Онцгой байдлын газрын мэдээлснээр “Mighty” загварын ачааны автомашин 2.5 тонн ачаатай 25 болон 38, 61 настай гурван эрэгтэй Хөвсгөл аймгийн Галт сумын чиглэлд зорчиж байгаад цасан суусан нь тэр байжээ. Цасанд суусан тухай дуудлага мэдээлэл өичгдөр орой 20:22 цагт бүртгэгдсэн юм байна.

Ойрын өдрүүдэд хүйтний эрч чангарч байгаа тул зам даваа хаагдах эрсдэлтэй болохыг онцгой байдлын газраас сэрэмжлүүлж буй. Иймд онц шаардлагагүй бол орон нутгийн замд зорчихгүй байх, тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангах, баталгаагүй зам гүүрээр зорчихгүй байхыг анхааруулсаар байгаа ч иргэдээс энэ мэт цасанд суусан, мөс цөмөрсөн зэрэг дуудлага мэдээлэл бүртгэгдсээр байгаа юм.

Англи хэлний багш нарыг бэлтгэх, чадавхжуулах төслийн талаар санал солилцов
Англи хэлний багш нарыг бэлтгэх, чадавхжуулах төслийн талаар санал солилцов
 
Хотын өнгө үзэмжийг сайжруулах ажлын хүрээнд хяналт хийж, зөрчил арилгах ажлыг эхлүүллээ
Хотын өнгө үзэмжийг сайжруулах ажлын хүрээнд хяналт хийж, зөрчил арилгах ажлыг эхлүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.