Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Англи хэлний багш нарыг бэлтгэх, чадавхжуулах төслийн талаар санал солилцов

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 17 секунд

Боловсролын сайд П.Наранбаяр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фиона Блайт, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн Шадар суурин төлөөлөгч Ян Му нарыг хүлээн авч уулзлаа.

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд өнгөрсөн онд манай улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа үеэр ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний багш нарыг бэлтгэх, чадавхжуулах шууд бус санхүүжилт бүхий төсөл хэрэгжүүлнэ хэмээн амлалт өгсөн билээ. Уулзалтаар дээрх төслийг эхлүүлэхтэй холбогдуулан англи хэлний багш нарын түвшнийг сайжруулахад авах арга хэмжээний талаар санал солилцов.

Энэхүү төслийг энэ оны хоёрдугаар сараас эхлэн зохион байгуулахаар талууд харилцан тохиролцсон бөгөөд англи хэлний багш бэлтгэх, давтан сургах, чадавхжуулахыг мэргэжлийн байгууллага хариуцан, НҮБ-ын Хүүхдийн сан хяналт тавих байдлаар оролцох нь зүйтэй гэсэн саналыг Боловсролын сайд П.Наранбаяр илэрхийллээ.

Хуульч Б.Гүнбилэг: ЗГ нэг талаас хаврын морин уралдааныг зөвшөөрч, нөгөө талд хүүхдэд гарах эрсдэлийг өөрөөсөө зайлуулж аймгийн ИТХ руу чиглүүлж байна
Хуульч Б.Гүнбилэг: ЗГ нэг талаас хаврын морин уралдааныг зөвшөөрч, нөгөө талд хүүхдэд гарах эрсдэлийг өөрөөсөө зайлуулж аймгийн ИТХ руу чиглүүлж байна
 
“Хассуурь сан“, Kids art Mongolia ТББ-аас хамтран зохион байгуулдаг “Миний мөрөөдөл“ сэдэвт гар зургийн уралдаанд 1000 хүүхэд оролцлоо
“Хассуурь сан“, Kids art Mongolia ТББ-аас хамтран зохион байгуулдаг “Миний мөрөөдөл“ сэдэвт гар зургийн уралдаанд 1000 хүүхэд оролцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.