Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШӨХТГ-аас зах, худалдааны төвүүдэд мэдэгдэл хүргүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 43 секунд

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас зах, худалдааны төвүүдэд мэдэгдэл хүргүүлжээ. Мэдэгдэлд зах, худалдааны төвд үйл ажиллагаа явуулж буй газрууд НӨАТ-ын баримт өгөхгүй байна гэсэн гомдол иргэдээс ирж буй тул НӨАТ-ын баримт өгөх тогтолцоонд шилжүүлэх ажлын захион байгуулахыг дурдсан байна. Түүнчлэн тодорхой үр дүнтэй арга хэмжээ авахгүй бол хуулийн дагуу хариуцлага ногдуулна гэжээ.

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ “Татварын байгууллагатай хамтран хяналт хийж, шат дараалсан арга хэмжээг авч эхэлнэ. Баримтжуулж баталгаажуулсан гомдол ирвэл арга хэмжээ авна” гэв.

"Хамаг Монгол" төсөлд "Чингис хаан" одон гардуулна
 
Нийслэл 2024 онд босгосон дотоод бондын 100 тэрбум төгрөгийг хугацаанд нь эргэн төлжээ
Нийслэл 2024 онд босгосон дотоод бондын 100 тэрбум төгрөгийг хугацаанд нь эргэн төлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.