Б.Дэлгэрсайхан: Хиймэл оюун ухаанд суурилсан камерын хяналтын системээр зөрчлийг илрүүлснээр авто тээврийн осол болон түгжрэлийг бодитоор бууруулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 8 секунд

Хиймэл оюун ухаанд суурилсан камерын хяналтын системээр зөрчил илрүүлэх ажлын талаар Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Дэлгэрсайханаас тодрууллаа.

Тэрбээр, "Хиймэл оюун ухаанд суурилсан камерын хяналтын системээр зөрчлийг илрүүлснээр авто тээврийн ослыг бодитоор бууруулж, иргэдийг ослын хохирогч болохоос сэргийлж, замын түгжрэлийг бууруулсан үр дүнтэй ажил болно" гэдгийг онцлов.

Мөн "2025 онд зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогч иргэдийнхээ аюулгүй байдал, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиглэлд дараах ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Тухайлбал, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад технологийн дэвшлүүдыг үе шаттайгаар нэвтрүүлнэ. Жишээлбэл Нийслэлээс байршуулсан 176 уулзвар гарцын камерыг бүрэн үйл ажиллагаанд оруулж, нэгдсэн удирдлагын хяналтыг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Товчхондоо хиймэл оюун ухаанд суурилсан энэхүү камерын хяналтын системээр авто замын “Зогс” шугам давсан, эгнээ байр буруу эзэлсэн, гэрлэн дохио зөрчсөн, үргэлжилсэн цагаан зураас давж эргэсэн зөрчлийг илрүүлж, баримтжуулан замын хөдөлгөөний дүрмийг мөрдүүлснээр авто тээврийн ослыг бодитойгоор бууруулна. Ингэснээр иргэдийн амь нас, эрүүл мэндийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнийг ухаалгаар удирдаж, түгжрэлийг бууруулах үндсэн нөхцөл бүрдэх юм.

Улсын хэмжээнд хэвтээ босоо тэнхлэгийн авто замд дундаж хурдны хяналтын камеруудыг ашиглалтад оруулах, хөдөлгөөнт эргүүлийн автомашины тоог нэмэгдүүлэх, замаар хяналтын системийг бүрдүүлнэ. Хүн-автомашин-Зам, орчны уялдааг сайжруулна. Ингэхдээ мэдэгдэл, шаардлагын ач холбогдлыг нэмэгдүүлж, үр дүнг тооцно. Хуульд заасан бүртгэл мэдээллийн сангийн ашиглалтыг сайжруулж, “Замын хөдөлгөөний суурь мэдлэг олгох сургалтын хөтөлбөр”-ийг боловсруулна" гэлээ.

Н.Учрал: Францын компанид 2015 онд хэн санхүүжилт авах замаар Ураны лиценз олгосон нь тодорхой. Авлига өгсөн компанийг Францын шүүх оны өмнө 4.8 сая еврогоор торгож, хэргийг нь хаасан шүү дээ
Н.Учрал: Францын компанид 2015 онд хэн санхүүжилт авах замаар Ураны лиценз олгосон нь тодорхой. Авлига өгсөн компанийг Францын шүүх оны өмнө 4.8 сая еврогоор торгож, хэргийг нь хаасан шүү дээ
 
Г.Ганбаатар: ӨМӨЗО-ны “Башинь“-ний 4000 км урттай төмөр зам 700 гаруй ажилтантай байхад Тавантолгойн 267 км урттай жижиг төмөр зам 883 ажилчинтай хэр нь бүтээмж маш муу байна
Г.Ганбаатар: ӨМӨЗО-ны “Башинь“-ний 4000 км урттай төмөр зам 700 гаруй ажилтантай байхад Тавантолгойн 267 км урттай жижиг төмөр зам 883 ажилчинтай хэр нь бүтээмж маш муу байна
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!