Олон дагагчтай жиргээчид цуглаж “хушуурддаг” болоод удаж байна. Гэтэл энэ арга хэмжээ цагаандаа гарсныг “Amaraa’s weekly show”-гийн хөтлөгч Д.Амартүвшингийн зохион байгуулсан “хуушуурдалт” харуулав. Тодруулбал, өчигдрийн ээлжит “хуушуурдалт” “АПУ” компанийн барьсан “Жардин” хотхоны “Ivy lounge”-д болж, очсон жиргээчид “АПУ” компанийн үйлдвэрлэсэн архинуудыг оройжингоо рекламдав.
“АПУ” компанийн шинээр гаргаж буй “Зэс Экс” архийг олон дагагчтай жиргээчид рекламдсан нь сошиал медиагаар архи сурталчилж болно, болохгүй гэсэн маргаанд хүргэжээ.
- “Твиттер” компани тус сошиал сүлжээнд архи сурталчлахыг хориглодог.
- Монгол Улсын Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 9.2.1-д “Согтууруулах ундаа болон согтууруулах ундааны үйлдвэрийн нэр, тэмдэг, зураг ашиглах замаар согтууруулах ундааг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, кино, интернэт, ханын самбар, зурагт хуудас, зар чимэглэл, зорчигчийн тийз болон бусад биет байдлаар гаргахыг хориглоно” хэмээн заасан байдаг.
- Мөн тус хуулийн заалтад 34.1.1-д "Аливаа спортын арга хэмжээг ивээн тэтгэх, тэдгээрийг согтууруулах ундааны нэрээр нэрлэх, спортын болон соёл урлагийн арга хэмжээ, нэвтрүүлгийн нэр дундуур согтууруулуулах ундааны зар сурталчилгаа явуулах, байршуулахыг хориглоно" гэж заажээ.