Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрдэнэт үйлдвэрийн захирлаар Ж.Энхбаярыг томилох тохиролцоонд хүрлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 32 секунд

УИХ-ын гишүүн асан, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаярыг Монголын эдийн засгийн нууц эздийн нэг сахал хэмээх Д.Эрдэнэбилэгтэй нууц уулзалтууд хийж байна гэсэн мэдээлэл үе үе фээсбүүкээр цацагдах болсон. Тэр ч бүү хэл уулзалт хийж байгаа зураг хүртэл гарсан харагдсан. Энэ зүгээр нэг мэдээлэл биш гэдгийг эх сурвалж мэдээлэв. Учир нь “сахал” хэмээх Д.Эрдэнэбилэг "Эрдэнэт" үйлдвэрийн асуудлаар Засгийн газартай ойлголцолд хүрэхийг эрмэлзэж байгаа аж. Түүний зууч нь Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр бололтой.

Саяхнаас уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрийн бүх булайг илчлэх зорилготой компанит ажлыг “шилэн Цогоо” удирдах болсон. Түүний ард хэн байгаа вэ? Хэн түүнийг Эрдэнэтийн эсрэг хөдөлгөх болов гэдэг асуултын тэмдэг хэвээр байна.

Энэ бүхэнтэй зэрэгцээд "Эрдэнэт" үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэнг зайлуулах далд бодлого ил болсон.

Энэ тухай МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Засгийн газрыг Эрдэнэт үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэнтэй хариуцлага тооцохыг шаардана гэж манай бүлэг шийдвэрлэсэн” гэж хэлсэн нь бүх асуудлын зангилаа болж өглөө.

Тэгвэл "Эрдэнэт" үйлдвэрийн захирал хэн болох вэ гэдэг ээлжит асуудал гарч ирж байна. Тэр нь Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр болохоор тохироо хийсэн гэж эх сурвалж мэдээлэв. Тийм учраас л "Эрдэнэт"-ийн 49 хувийг албан бусаар эзэмшигч Б.Эрдэнэбилэгтэй уулзалдах болсон байна. Ийнхүү "Эрдэнэт" үйлдвэрийн дараагийн шинэ захирлаар 49 хувийнхантай ойлголцох, улс төрөө мэдэх хүнээр Ж.Энхбаярыг нэрлэж байна. Одоогоор энэ тохироо маш нууцын зэрэглэлтэй Ерөнхий сайдын ойр тойрны цөөн хэдэн хүн мэдэж байгаа аж.

Ж.Энхбаяр бол Дархан, Эрдэнэтийн бүс нутагт томоохон бизнестэй. Түүнийгээ хамгаалахын тулд "Эрдэнэт"-ийн захирал болохоос татгалзахгүй байх үндэслэл болж байгаа байх. Мөн түүнийг нөлөө бүхий улс төрч учраас янз бүрийн элдэв шахааг цэгцлэх чадвартай. Хэнийг ч давруулаад байхгүй зангарагтай. Бизнес сэтгэлгээтэй учраас улсын том үйлдвэрийг ашигтай аваад явж чадна гэж МАН-ынхан тооцоолж байгаа гэнэ. Гэхдээ Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй 80-аад оныхоны шахааг ил тод болгож, дараа үеийнхэнд даруулга өгөхийн тулд дунд үеийнхэн ч Ж.Энхбаярыг дэмжиж байгаа гэж саарал ордноос сонсогдох болов. Ийнхүү МАН-ынханы олон давхар нүүдлийг тооцоолсон шийдвэрээсээ эргэж буцахгүй бол оны эцэст эсвэл ирэх оны эхэнд Ж.Энхбаяр гэдэг залуу ГОК-ийг удирдахаар болж байна. Улс төрд одтой явсан энэ эрхэм "Эрдэнэт" үйлдвэрийг 100 хувь төрийнх болгох болов уу эсвэл сахал Д.Эрдэнэбилэгтэй тохиролцоод 49 хувийг нь Худалдаа хөгжлийнхөнд буцаагаад өгөх болов уу гэдэг асуудал түүний ирээдүйн улс төр, нэр хүндийг аварах эсвэл унагаах хүнд шийдвэр болж мэдэх юм. 

О.Цагариг

100 гаруй тооны бод мал хулгайлж зарсан этгээдүүдийг баривчилжээ
100 гаруй тооны бод мал хулгайлж зарсан этгээдүүдийг баривчилжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.