Цагдаа нар олон удаагийн үйлдэлтэй малын хулгайчдыг баривчилжээ. Мал-мах нэгдсэн арга хэмжээний хүрээнд ЭЦА, Төв аймаг дахь Цагдаагийн газар, Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын албан хаагчид 35 удаагийн үйлдлээр нийт 150 гаруй мал хулгайлсан этгээдүүдийг илрүүлсэн байна.
Сэжигтнүүд 2020 оны 7 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл Төв болон Дундговь аймгийн нутаг дэвсгэрээс 100 тооны бод, 46 бог мал хулгайлан зарж борлуулсан байна. Өмнө нь гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан А, Х, Э нарын найман хүнийг саатуулан шалгаж байгаа ажээ.