Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эта” шуурганы улмаас 50 гаруй хүн амиа алджээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 9 секунд

Гватемал улсыг дайрсан “Эта” шуурга хөрсний гулгалт дагуулсны улмаас 50 гаруй хүн амиа алдсан гэж тус улсын Ерөнхийлөгч Алендро Жамматтеи пүрэв гарагт мэдээлээ. “Өглөөхөн дөрвөн хүн амиа алдсан гэж мэдээлж байсан бол одоо 50 гаруй хүн амиа алдаад байна” гэж тэрбээр хэлсэн байна.

Гватемалын эрх баригчид Альта-Верапас, Исабаль, Киче, Петен, Сакапа, Санта-Роса, Чикимула, Хутиапа болон Эль-Прогресо мужид байгалийн гамшгийн дэглэм тогтоосон байна. Гамшгийн уршгийг арилгах, хүн амд тусламж үзүүлэх ажилд Зэвсэгт хүчнийг оролцуулжээ.

Хүчтэй шуурганы улмаас үер болж олон зуун байшин, олон тооны зам эвдэрч сүйджээ. Альта-Верапас, Исабаль, Киче  болон Петен мужид гамшгийн улмаас их хэмжээний хохирол учирсан байна. Гватемал улстай хил залгаа оршдог Хондураст 11 хүн орчим хүн амиа алдаж, 360 мянган хүн гамшигт өртсөн аж.

Данид хязгаарлалтын хатуу арга хэмжээ авна
Данид хязгаарлалтын хатуу арга хэмжээ авна
 
ШУУД: Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилчид “Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо“ цуглаанд оролцож байна
ШУУД: Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилчид “Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо“ цуглаанд оролцож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.