Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Данид хязгаарлалтын хатуу арга хэмжээ авна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 0 секунд

Мутацид орсон коронавирусний улмаас Данийн 7 хотод хатуу хязгаарлалт тогтоох тухай тус улсын Ерөнхий сайд Метте Фредериксен мэдэгдсэн байна.

Шөнийн цэнгээний газрууд, зоогийн газруудыг хааж, спортын арга хэмжээнүүдийг цуцалж, нийтийн тээврийн хөдөлгөөнийг түр зогсоохоор болжээ. Иргэдийг хойд бүс нутаг руу явахгүй байхыг ерөнхий сайд зөвлөсөн аж.

Данид усны булгануудаас илэрсэн мутацид орсон вируснууд хүмүүсийн дунд тархаад байгаа юм. Үүнтэй холбогдуулан эрх баригчид бүх усны булгыг устгах шийдвэр гаргасан билээ. Тус улсад мутацид орсон коронавирусний омог фермийн аж ахуйн таван амьтан, 12 хүнээс илэрчээ. Нөхцөл байдал дордвол цар тахал Даниас дахин дэгдэж болзошгүйг тус улсын Ийлдэс судлалын хүрээлэнгийн захирал Каре Молбак цохон тэмдэглэжээ.

Бурхан багшийн эхийнхээ ачийг хариулсан өдөр тохиож байна
Бурхан багшийн эхийнхээ ачийг хариулсан өдөр тохиож байна
 
ЭЗБХ: Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжлээ
ЭЗБХ: Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.