Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нэгдүгээр сарын 01-нээс эхлэн сум, хороо бүрд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 11 секунд

УИХ-аар баталсан Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар сум, хороо бүрд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллахаар заажээ.

Засгийн газрын хуралдаанаар /2024-12-25/ сум, хороонд ажиллах Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтын орон тоог тогтоож, 2025 оны 01 дүгээр сарын 01-ээс хэрэгжиж эхлэх аж.

ГБХНХЯ-наас Хүүхэд хамгааллын тухай хуулийн 36.5-д заасны дагуу “Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтанд нийгмийн ажлын үйлчилгээ явуулах эрх, мэргэшлийн зэрэг олгох, хүчингүй болгох журам”-ыг боловсруулж, батлах шатанд байна.

Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан нь чиг үүргээ хэрэгжүүлэхдээ Нийгмийн ажлын ёс зүйн дүрэм, Нийгмийн ажлын үйлчилгээний нийтлэг шаардлага болон бусад хууль тогтоомжийг мөрдөж ажиллах бөгөөд аймаг, дүүргийн аймаг, дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллагын дарга хуульд заасны дагуу хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтныг томилж, чөлөөлөх юм байна.

21 насандаа  улсын начин цол, 23 насандаа Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг хүртсэн Э.БАТМАГНАЙ гэж хэн бэ
21 насандаа  улсын начин цол, 23 насандаа Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг хүртсэн Э.БАТМАГНАЙ гэж хэн бэ
 
Ханиадтай адил хоолой өвдөх шинж тэмдэгтэй менингококкт халдвараар хөнгөн өвдсөн хүмүүс бусдад халдвар тараах аюултай!
Ханиадтай адил хоолой өвдөх шинж тэмдэгтэй менингококкт халдвараар хөнгөн өвдсөн хүмүүс бусдад халдвар тараах аюултай!
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.