Эрүүл мэндийн сайдын тушаалаар “Томуу томуу төст” өвчний дэгдэлтийн үеэр нэмэлт ор дэлгэж нийт 2607 хүүхдийн ор бэлэн байгаагаас 1408 хүүхэд эмчлүүлж, 1199 ор сул байна. ЕБС-ийн сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан томуугийн дэгдэлт буурсан ч, хичээл эхлэхээр нэмэгдэх хандлагатай байгааг ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Т.Болормаа мэдээллээ. Тэрбээр "Сүүлийн гурван долоо хоногийн байдлаар хичээл, сургууль амарсантай холбоотойгоор ханиад амьсгалын замын эмгэгтэй яаралтай түргэн тусламжийн тасагт хандаж буй хүүхдийн тоо буурсан. Гэхдээ хичээл эхлэхээр томуугийн дэгдэлт буцаад нэмэгдэж магадгүй гэсэн үндсэн дээр эрүүл мэндийн байгууллагууд бэлэн байдлаа хангасан. Иймд хүүхдэдээ тогтмол маск зүүлгэх, амралтын хугацаанд сайтар дархлааг нь дэмжих, унтуулж амраах, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглүүлэхийг зөвлөж байна" гэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!