Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэн нарын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 16 секунд

Прокурорын байгууллага 2025 оны 01 дүгээр сарын 06-наас 10-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 46518, мөрдөн байцаалтын 1697 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 268 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.

Үүний дотор Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын албан тушаалтнууд бусдын ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан, мөнгө угаасан, хахууль өгсөн хэрэг багтсан байна. Тодруулбал, Эрүүл мэндийн даатгалын газрын дарга асан Л.Бямбасүрэн болон ЭМДЕГ-ын нэхэмжлэлийн хяналтын хэлтсийн дарга асан Т нар улсын болон хувийн эмнэлгүүдэд олгодог даатгалын санхүүжилтээс хуурамч бичилт хийх замаар зардлыг нь өсгөж, дундаас нь хувь авдаг байсан гэх мэдээлэл гарсан байдаг. Тиймээс Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1, 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Э.Цэндбаатар: Түгжрэл, утаанд бэлтгэл хийхэд хүнд байгаа тул АНУ-д бэлтгэлээ хийгээд хоёрдугаар сард буцаж ирнэ
Э.Цэндбаатар: Түгжрэл, утаанд бэлтгэл хийхэд хүнд байгаа тул АНУ-д бэлтгэлээ хийгээд хоёрдугаар сард буцаж ирнэ
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.