48 сая төгрөгийн хахууль авсан гэх ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнд 13 жилийн хорих ял оноожээ

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 17 секунд

Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэн нарт холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Л.Бямбасүрэн, Ө.Айгиймаа, Ө.Мөнхтулга, Т.Анхтуяа, А.Төвшин, Т.Ариунтуяа, Б.Номинсувд, С.Ундрам, Д.Баянжав, С.Цэдэнсодном, П.Алтантуяа нарыг Эрүүгийн хуулийн 18.6-2.1, 18.6-2.3, 22.4-1, 22.4-2, 22.4-3, 22.5-1-т зааснаар буруутган, шүүсэн юм.

Тодруулбал, эдгээр хүмүүсийг албан тушаалын байдлаа ашиглаж хувийн эмнэлгүүдээс авлига авсан, өгсөн мөн хэвтэн эмчлүүлэгчийн тооноос давсан санхүүжилт өгсөн гэж буруутгажээ. Шүүх хэргийг хэлэлцээд ЭМДЕГ-ын даргаар ажиллаж байсан Л.Бямбасүрэн нарын 3 хүнийг 120 сая төгрөгийн авлига авсан гэж үзээд 6-13 жил хорих ял оноосон байна.

Ингэхдээ Л.Бямбасүрэн тус 120 сая төгрөгийн 48 сая төгрөгийг ажилтныхаа дансаар авсан. Энэ нь мөнгө угаасан үйлдэл гэж шүүх үзэж 13 жилийн хорих ял оноосон байна. Мөн нийтийн албанд томилогдох эрхийг бүх насаар нь хасаж, 50 сая төгрөг гаргуулан улсын төсөвт оруулахаар шийдвэрлэжээ.

Хүлэгүүд цувралын харьцааг 3-0 болгож холдууллаа
Хүлэгүүд цувралын харьцааг 3-0 болгож холдууллаа
 
Сэтгэгдэл (11)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!