Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Батцоож: ӨЭМТ-үүд маргаашаас эхлээд ажлын өдөр 08.30-20.00 цаг, амралтын өдөр 11.00-18.00 цаг хүртэл ажиллана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 50 секунд

ХӨСҮТ-өөс томуу ба томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байна. Энэ үеэр, НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Б.Батцоож, "Маргаашаас эхлээд өрхийн эрүүл мэндийн төвүүд бүсчилсэн байдлаар ажиллана. Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлаас шалтгаалж, өнгөрсөн 12 дугаар сараас эхлэн өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар буюу ажлын өдрүүдэд 08.30-21.00 цаг, амралтын өдрүүдэд 11.00-18.00 цаг хүртэл ажиллаж эхэлсэн. Харин маргаашаас дэгдэлтийн түвшинд хүрэхээс өмнөх зохицуулалт буюу бүсчилсэн байдлаар ажиллана. Цагийн хуваарийн тухайд ажлын өдрүүдэд 08.30-20.00 цаг, амралтын өдрүүдэд 11.00-18.00 цагийн хооронд ажиллана" гэлээ.

Орон сууц, оюутны төлбөрийн буцаан олголт авахад бүрдүүлэх материал
Орон сууц, оюутны төлбөрийн буцаан олголт авахад бүрдүүлэх материал
 
МАН-ЫН БҮЛЭГ: ХЭҮК-ын 24 дэх илтгэлийг сонслоо
МАН-ЫН БҮЛЭГ: ХЭҮК-ын 24 дэх илтгэлийг сонслоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.