А.Амартүвшин: Хагас коксон шахмал түлш ашиглавал утаа 25-28 хувиар, “ЭТТ”-ын эрчим хүчний баяжуулсан шахмал түлш ашиглавал 9-12 хувиар буурах боломжтой

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 46 секунд

Ерөнхий сайдаар ахлуулсан “Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, Дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх” Шуурхай штабын анхдугаар хуралдааны үеэр нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин дараах зүйлсийг ярьжээ. Тэрбээр:

-Одоогийн хэрэглэж байгаа шахмал түлштэй “0” давхаргын баяжмалаар үйлдвэрлэсэн түлшийг харьцуулсан туршилтаар тоосонцор 33,7 хувь, хүхрийн давхар исэл 63,7 хувиар багассан бол чийглэг 14.1 хувиар, илчлэг 22,9 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Мөн шингэрүүлсэн хийн түлш ашиглавал агаарын бохирдол 95-98 хувиар, жигнэсэн нүүрс буюу хагас коксон шахмал түлш ашиглавал 25-28 хувиар, “ЭТТ”-ын эрчим хүчний баяжуулсан шахмал түлш ашиглавал 9-12 хувиар буурах боломжтой” гэдгийг хэлж байв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байна. Уг хууль батлагдсанаар агаар, орчны бохирдлыг бууруулах шар болон ногоон бүсийг байгуулж, 50.000 гаруй айлыг хийн түлшний дэд бүтцэд холбоно. Харин агаар, орчны бохирдлыг бууруулах шар бүсэд 147 мянга гаруй айл өрхийг хамруулна. Шар бүсэд хамрагдах айл өрхөд стандартын шаардлага хангасан давхар шаталтат зуухыг нэвтрүүлж, 95 мянган өрхийг дулаалгын төсөлд хамруулна” гэв.

УИХ дахь МАН, АН-ын бүлэг 10:00 цагт хуралдана
УИХ дахь МАН, АН-ын бүлэг 10:00 цагт хуралдана
 
16 настай охиныг хөнөөсөн  хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно
16 настай охиныг хөнөөсөн хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!