Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Энх-Амгалан: Тэтгэврийн зээлийн хүүг бууруулж, хугацааг багасгах талаар Монголбанканд хандсан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 44 секунд

Ахмадын үндэсний чуулганы үеэр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан тэтгэврийн зээлийн асуудлаар мэдээлэл хийв. Тэрбээр хэлэхдээ "Ахмад настнуудын 60 орчим хувь нь тэтгэвэр барьцаалсан зээлтэй. Үүнийгээ ихэвчлэн сургалтын төлбөр төлөх, байр, автомашин худалдан авах зэргээр өөртөө биш үр хүүхдэдээ зориулан авч байна.

Ингээд амьжиргаагаа ч залгуулж чадахгүй, ядууралд өртдөг. Арилжааны банкууд тэтгэвэр барьцаалсан зээлийг 24 хүртэл сараар, тэтгэврийг 100 хувь барьцаалж олгож байгааг 70/30 болгож, зээлийн хүүг бууруулах талаар Монголбанканд хандсан" гэлээ.

ЭХЭМҮТ: Өнөөдрийн байдлаар 375 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 70 хувь нь уушгины хатгалгаатай
ЭХЭМҮТ: Өнөөдрийн байдлаар 375 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 70 хувь нь уушгины хатгалгаатай
 
Б.Идэржавхлан: Хүүхдүүд байраа өөрсдийн болгож шилжүүлж авлаа, тэд  өнөөдрөөс албан ёсны өмчтэй айл боллоо
Б.Идэржавхлан: Хүүхдүүд байраа өөрсдийн болгож шилжүүлж авлаа, тэд өнөөдрөөс албан ёсны өмчтэй айл боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.