ЭХЭМҮТ: Өнөөдрийн байдлаар 375 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 70 хувь нь уушгины хатгалгаатай

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 8 секунд

ХӨСҮТ-өөс томуу ба томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

------------------

ЭХЭМҮТ-ийн яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Э.Доржбурам:

Арванхоёрдугаар сарын сүүлийн долоо хоногт ачаалал дээд цэгтээ хүрсэн. ЭХЭМҮТ хүүхдийн 330 ортой. Үүн дээр сайдын тушаалаар нэмэлт ор дэлгээд нийт 400 орон дээр 600 хүүхэд хэвтэн эмчлүүлж байсан. Өнөөдрийн байдлаар 400 орон дээр 375 хүүхэд эмчлүүлж байна. Орны ачаалал 30 хувиар буурсан. Хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 70 хувь нь уушгины хатгалгаатай, 10 орчим хувь нь суулгалттай байна. Эрчимтэй эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 50 хувь нь маш хүнд байна.

Арванхоёрдугаар сарын сүүлээр яаралтай тусламжийн тасгаар хоногт 350-400 хүүхэд үйлчлүүлдэг байсан бол өнөөдрийн байдлаар 150-200 хүүхэд үйлчлүүлж байна. Яаралтай тусламжаар 24:00 цагаар үйлчлүүлж байгаа хүүхдүүдийн 70-80 хувь нь ханиалгаж, халуурсан, гүйлгэж, бөөлжсөн шинж тэмдэгтэй ирж байна. Насны хувьд 1-ээс доош насны буюу сартай хүүхдүүд 40 хувь, 2-5 насны буюу цэцэрлэгийн насны хүүхдүүд 30 хувь, 6-аас дээш насны хүүхдүүд 30 хувийг тус, тус эзэлж байна.

Дээрх тоон үзүүлэлтүүдээс харахад орны ачаалал, өвчлөл хэдий буурч байгаа боловч суурь эмгэгтэй хүүхдүүд маш амархан хүндэрч байна. Сургууль, цэцэрлэг амарсан энэ үед ахуйн осол гэмтлээр хүүхдүүд ирж байна. Гэртээ байхдаа халуун зүйлд түлэгдэх эсвэл угаартсан тохиолдлуудж ирж байгаа учраас эцэг эхчүүд хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй. Шинэ жилийн баяраар олуулаа нэг дор цуглах, айл хэссэнээс үүдэн ханиад ахиад нэмэгдэх хандлагатай байна.

О.Алтангэрэл: Ерөнхийлөгч болон ЗГ, УИХ-ын гишүүнээс эхлээд төрийн өндөр албан тушаалтнууд олсон хөрөнгөө тайлбарлаж чадахгүй бол ХУРААЛГАДАГ болно
О.Алтангэрэл: Ерөнхийлөгч болон ЗГ, УИХ-ын гишүүнээс эхлээд төрийн өндөр албан тушаалтнууд олсон хөрөнгөө тайлбарлаж чадахгүй бол ХУРААЛГАДАГ болно
 
Ж.Галбадрах: Сургалтын үйлчилгээ явуулах боломжгүй нөхцөлд сурч буй хүүхдүүд суралцагчдын 30 хувийг эзэлж байна
Ж.Галбадрах: Сургалтын үйлчилгээ явуулах боломжгүй нөхцөлд сурч буй хүүхдүүд суралцагчдын 30 хувийг эзэлж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!