Цахим спортын "CS2" төрлийн энэ оны эхний том тэмцээн болох IEM Kraków 2026 тэмцээний нэгдүгээр шатны тоглолтууд өчигдөр болж өндөрлөлөө. Тус шатанд нийт 24 баг өрсөлдсөнөөс 8 нь дараагийн шатанд шалгарлаа. Тэгвэл өнөөдөр эхлэх хоёрдугаар шатны тэмцээнд Cobrazera-г багтаа нэгтгээд буй "The MongolZ" баг А хэсэгт багтаад байна. Тэд 21 цагт эхний тоглолтоо "G2" багийн эсрэг хийнэ.
IEM Kraków 2026: MongolZ 21 цагт G2 Esports багийн эсрэг тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.