Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болж болзошгүй 206 эмэгтэйг тогтоож, 25 эмэгтэйг гэр бүлд нь буцаажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 31 секунд

Хүн худалдаалах гэмт хэрэгт өртөх эрсдэлтэй, хохирогч болсон хүүхэд, насанд хүрэгчдийг хилээр дамжин өнгөрөхөөс өмнө таньж тогтоон, таслан зогсоож, хамгаалалтад авч байна.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг “Анбаунд Монгол” ТББ-ын үйл ажиллагаатай танилцлаа. Тус төрийн бус байгууллага нь олон улсын сайн туршлагыг Монгол Улсад анх удаа нэвтрүүлэх зорилгоор “Дамжин өнгөрөх ажиглалт” төслийг Цагдаагийн ерөнхий газар, ХХЕГ-ын зөвшөөрлийн дагуу Гаалийн ерөнхий газартай хамтран 2018 оноос эхлэн хилийн боомтод хэрэгжүүлж эхэлжээ. Төслийн гол зорилго нь хүн худалдаалах гэмт хэрэгт өртөх эрсдэлтэй, эсхүл хохирогч болсон хүүхэд, насанд хүрэгчдийг хилээр дамжин өнгөрөхөөс өмнө таньж тогтоох, таслан зогсоох, хамгаалах юм.

Төсөл хэрэгжих хугацаанд 2018 оноос 2020 оны нэгдүгээр сарын хооронд хүн худалдаалах гэмт хэргийн эрсдэлд байж болзошгүй 3602 охид, эмэгтэйгээс асуулга, судалгаа авч энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл өгчээ.

Мөн эдгээр охид, эмэгтэйчүүдээс эрсдэлт нөхцөлд байж болзошгүй 206 эмэгтэйг тогтоож, 25 эмэгтэйд шаардлагатай тусламж үйлчилгээ үзүүлж, гэр бүлд нь аюулгүй буцаасан байна.

Т.Доржханд: Эрчим хүчний салбарт бүтцийн өөрчлөлт хийгдэнэ.  Н.Мандуул аа, санал шүүмжлэл байвал ажлын шугамаар ханд
Т.Доржханд: Эрчим хүчний салбарт бүтцийн өөрчлөлт хийгдэнэ. Н.Мандуул аа, санал шүүмжлэл байвал ажлын шугамаар ханд
 
Ц.Даваасүрэн: С.Баяр чи зөнөөгүй бол сайн байна. Шүүх дээр бичсэн зүйлүүдээ хамгаалах баримтаа бариад очоорой
Ц.Даваасүрэн: С.Баяр чи зөнөөгүй бол сайн байна. Шүүх дээр бичсэн зүйлүүдээ хамгаалах баримтаа бариад очоорой
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!