Т.Доржханд: Эрчим хүчний салбарт бүтцийн өөрчлөлт хийгдэнэ. Н.Мандуул аа, санал шүүмжлэл байвал ажлын шугамаар ханд

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 32 секунд

Нийслэлийн засаг даргын орлогч асан, Чингэлтэй дүүргийн засаг дарга Н.Мандуул саяхан өөрийн цахим хуудастаа "Эрчим хүчний реформ" гээд байсан, тог цахилгааны үнэ нэмлээ, өөр юу хийв. Үр дүнд нь айлууд цахилгаан халаагуураас буцаад зуухаа галлаж байна. Буруутгах аргагүй" хэмээн бичсэн билээ.

Тэгвэл түүний хариуд Шадар сайд, Эрчим хүчний Үндэсний хорооны дарга Т.Доржханд "Аливаа салбарын бүтцийн өөрчлөлт хийхэд олон улсад багадаа 3 жил шаардагддаг. Бусад улсын жишээг хараарай. Үнийн хувьд санхүүжилтийг нь шийдэж өгсөн Бөөрөлжүүтийн станц, Багануурын батеррей хураагуурын төслийн хөрөнгө оруулагчдаасаа асуу. Үнэ зах зээлийн горимд шилжихгүй бол өртгөөсөө бага үнэтэй салбарт хувийн сектор хөрөнгө оруулалт хийх үү. Өмнөх 30 жилд төсвөөс яагаад санхүүжилт хийгээд эрчим хүчний эх үүсвэр барьсангүй вэ. Яагаад цахилгааны хязгаарлалтад оров.

Асуудлаа сайн мэдэж байгаа Засгийн бүрэлдэхүүнд байгаа хүн олон нийтийн сүлжээнд нийгэмд таалагдах байдлаар биш, харин шүүмжлүүлсэн ч улсдаа хэрэгтэй аливаа реформыг аль нам манлайлж байгаагаас үл хамаараад дэмжээд ажиллах учиртай. Санал шүүмжлэл байвал ажлын шугамаар ханд" хэмээн жиргэжээ.

Ж.Батжаргал: Дүрэм зөрчөөгүй, зам тээврийн осол гаргаагүй жолоочийн хариуцлагын албан журмын даатгал яагаад ч 700 мянган төгрөг гарахгүй
Ж.Батжаргал: Дүрэм зөрчөөгүй, зам тээврийн осол гаргаагүй жолоочийн хариуцлагын албан журмын даатгал яагаад ч 700 мянган төгрөг гарахгүй
 
Ц.Даваасүрэн: С.Баяр чи зөнөөгүй бол сайн байна. Шүүх дээр бичсэн зүйлүүдээ хамгаалах баримтаа бариад очоорой
Ц.Даваасүрэн: С.Баяр чи зөнөөгүй бол сайн байна. Шүүх дээр бичсэн зүйлүүдээ хамгаалах баримтаа бариад очоорой
Сэтгэгдэл (15)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!