Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмнэлгийн тусламж авсан хүний тоо нэмэгджээ. Тус төвийн яаралтай тусламжийн тасгаар 383 хүн хандсан нь өмнөх өдрөөс 50 хүнээр илүү байгаа юм. Тэр дундаа хүүхдийн бэртэл гэмтэл нэмэгдсэн болох нь статистик мэдээнээс харагдаж байна. Харьцуулахад өчигдөр нийт бэртэж гэмтсэн 383 хүний 105 нь хүүхэд байсан бол өмнөх өдөр нь 101 байв. Сурагчдын амралт үргэлжилж буй энэ үед хүүхдүүдийг ахуйн осол бэртлээс урьдчилан сэргийлэхийг эмч мэргэжилтнүүд сэрэмжлүүлсээр байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!