Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2024.01.05/ хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох сайд нарын хамтаар Туулын хурдны замын огтлолцолын цэг дээр ажиллалаа.
Энэ үеэр Ерөнхий сайд хэлэхдээ "Энд ямар ч гэрлэн дохио, уулзваргүй, хэвтээ тэнхлэгийн зургаан эгнээ хурдны зам тавина.
Нийслэлээс 24 сарын хугацаанд хийнэ гэж байгаа ч бид үүнээс бага хугацаанд хийхийг хүссэн. Энэ ажилд газар чөлөөлөлт болон хөрөнгө оруулалтын хэд хэдэн ажил хийнэ.
Аливаа ажлыг гацаадаг хэсэг бүлэг хүмүүс байдаг. Хэрвээ ажил гацвал бид түгжирсэн хэвээрээ л байх болно. Тиймээс тодорхой хэмжээний захиргаадалтын арга хэмжээ авна. Тэгэхээр Ерөнхий сайдын хувиар оны эхэнд уриалж байна. Бидэнд үүнээс өөр шийдэл байхгүй.
Мөн LRT болон метроны төсөлтэй холбоотой хэд хэдэн төлөвлөлтийг хийж байна. Үүнээс гадна олон жилийн хугацаанд нийслэлд энэ мэт ажлыг үүрүүлэх гээд болсонгүй. Тиймээс УИХ, Засгийн газар, хотын удирдлага ААН-үүдийн татварын нэг хувийг тулгамдсан асуудал бүхий агаарын бохирдол, эрчим хүч, түгжрэлтэй холбоотой багц шийдвэр гаргана.
Бид нийгмийн нэг сэтгэлзүйн урсгалд орж байж л бид үүний ард гарна. Тиймээс нийслэлчүүд, ААН-үүддээ уриалж байна. Үүнд тусгайлан хэд хэдэн хууль батална" гэв.
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!