Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Туулын хурдны замыг хоёр жилийн дотор ашиглалтад оруулна

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох сайд нарын хамт Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажиллалаа.

Засгийн газраас 2025 оныг "Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд нийслэлд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх Шуурхай штаб байгуулсан.

Шуурхай штаб өнөөдөр хуралдаж, Туулын хурдны замын ажлыг эрчимжүүлэхээр болов. Энэ сард тендер зарлаж, бүтээн байгуулалтыг дөрөвдүгээр сард эхлүүлнэ. Хоёр жилийн хугацаанд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Тус зам нь Налайхын дөрвөн эгнээ авто зам буюу Баянзүрхийн гүүрээс эхэлж, Сонгинохайрхан дүүрэгт орших баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл нийт 32 км үргэлжилнэ.

Туулын хурдны зам баригдсанаар Улаанбаатар хотыг тойрон гарах тасралтгүй хөдөлгөөн бий болж, түгжрэл буурна. Энэ нь Азийн авто сүлжээний хөгжлийг дэмжих юм.

Говь-Алтай аймгийн Бугат суманд 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
Говь-Алтай аймгийн Бугат суманд 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
 
1072 хувьцааны ногдол ашгийг цагаан сараас өмнө олгох уу
1072 хувьцааны ногдол ашгийг цагаан сараас өмнө олгох уу
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.