Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Боломжийн үнэтэй“ пүүзний магнат Шак

Ангилал
Social pop
Огноо
Унших
2 минут 24 секунд

1996 онд бэлтгэлийн дараа нэгэн нулимс дүүрэн нүдтэй эмэгтэй Шакил Онийлоос "Яагаад хэн ч боломжийн үнэтэй пүүз хийж зардаггүй юм бэ?" хэмээн асуужээ. Шак түүнд 200 доллар санал болгосон ч тэр мөнгийг аваагүй аж. Энэ мөч л бүх зүйлийн эхлэл болсон байна. 

Шак анхны хямд үнэтэй пүүзний брэндээ нэг жилийн дараа, харин таван жилийн дараа алдарт "Dunkman" хэмээх нэртэй пүүзээ худалдаанд гаргажээ. 

Шинэ брэндийнхээ эхэн үед Лос Анжэлэс хотын олон улсын худалдааны байгууллагатай гэрээ байгуулан жижиглэн худалдаан дээр түүний пүүз 30 хүрэхүй долларын үнэтэй зарагдаж байсан ба  олон улсын зах зээлд 2 сая гаруй пүүз зарагджээ. 1998 он гэхэд Rebook-тэй хийсэн гэрээгээ дуусгавар болгосон байна. 

2001 онд хямд үнэтэй пүүз нийлүүлэгчидтэй хамтран ажиллах болж Шак-ийн Dunkman пүүз 40 хүрэхгүй долларын үнээр зарагдаж байсан нь Лэйкэрсийн гурав дарааллан аварга авсантай дүйцэхүйц том амжилт болж байжээ. 

2016 онд Шак энэхүү зургаа оруулан тайлбар дээр нь "Та нар хүссэнээрээ инээ. Шак брэнд Уаллмат дэлгүүрийн боломжийн үнэтэй хүүхдийн гуталны тасагт 120 сая гаруй пүүз зарагдсан." Энэ бол түүний "боломжийн үнэтэй пүүз"-ний брэнд хэр том амжилтад хүрсэн болохыг тодоор харуулж буй. 

20 гаруй жилийн дараа ч тэрээр боломжийн үнэтэй пүүзний зах зээл дээрх өөрийн амжилтаа ахиулсаар байна. Хамгийн сүүлд 2019 онд Скэчэрс гутлын дэлгүүрийн хүүхдийн тасагт хямд үнэтэй пүүзнүүдээ худалдаалах, хамтран ажиллагааны гэрээ байгуулсан. 

Энэ бүхний дараагаар Шакийг юу хийхийг хэн ч таамаглаж чадахгүй. Тэр саяхан cnbc-д reebok-ийг худалдаж авах сонирхолтой байгаагаа хэлсэн. Нэг л зүйл баттай байна: Шак хүн бүхэн худалдаж авах боломжтой гутлыг амжилттай хийж чадсан. 

Орчуулсан: Б.Амарбаясгалан

Эх сурвалж: Bleacher report

www.ubn.mn

 

ЭМЯ: Монгол улс дотооддоо халдвар
ЭМЯ: Монгол улс дотооддоо халдвар "алдаагүй"
 
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.