“Найман шарга“ валют арилжааны төвд нэг ам.доллар 3455 төгрөгтэй тэнцэж байна

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 9 секунд

Төгрөгийн эсрэг долларын ханш чангарч өнөөдрийн байдлаар 3455 төгрөгтэй тэнцэв. Энэ бол "Найман шарга" валют арилжааны төвд зарж буй өнөөдрийн ханш. Тэгвэл нэг ам.долларыг 3440 төгрөгөөр авч байгаа юм. Мөн өчигдөр валют 3450-55 төгрөгийн хооронд хэлбэлзэж байсан юм. Ам.долларын ханш есдүгээр сараас хойш алгуур нэмэгдсээр өнөөдөр 3500 руу шүргэж байгаа нь энэ. Харин Монголбанкны нэрлэсэн ханшаар өчигдөр нэг ам.доллар 3418 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдөр 3417 төгрөг болжээ.

Сануулахад, өнгөрсөн оны мөн үед нэг ам.доллар 3414 төгрөгтэй тэнцэж байсан бол гуравдугаар сараас хойш ханш суларсаар 3380-3381 төгрөг дээр энэ оны есдүгээр сар хүртэл тогтвортой байсан юм. Харин есдүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл нэг ам.доллар 74 төгрөгөөр чангараад байна.

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой хуулийн төслийг өргөн барина
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой хуулийн төслийг өргөн барина
 
МАРГААШ: Улаанбаатарт - 16 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт - 16 хэм хүйтэн байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!