Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой хуулийн төслийг өргөн барина

Ангилал
Улс төр
Огноо
2024-12-25 09:35:19
Унших
1 минут 1 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж буй бөгөөд Монгол, Францын хамтарсан “Бадрах энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч Орано майнинг компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг тохирох яриа хэлэлцээний явц болон Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан холболтын төмөр замын төслийн явцын талаар хэлэлцэж байна.

Тэгвэл хуралдааны дараа буюу 11.30 цагт дээрх төслүүдтэй холбогдох хуулийн төслүүдийг УИХ-ын даргад өргөн барихаар болжээ. Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын төсөл нь "Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-т тусгагдсан 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн, төслийн хэрэгжилтийг хангахад зарим хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан өмнө нь Засгийн газрын хуралдаанд танилцуулж байсан юм.

Love
0
Angry
0
Laugh
0
Sad
0
НИТХ-ын хуралдаан өнөөдөр үргэлжилж, нийслэлийн төсвийг хэлэлцэнэ
НИТХ-ын хуралдаан өнөөдөр үргэлжилж, нийслэлийн төсвийг хэлэлцэнэ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр шөнө Баян-Өлгий, Завхан, Хөвсгөлийн нутгаар цас орж, шуурна
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр шөнө Баян-Өлгий, Завхан, Хөвсгөлийн нутгаар цас орж, шуурна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.