
Монголын мото спортын тамирчин, ОУХМ П.Мөрөн Марокко улсын Агадир хотоос эхэлж буй Rallye OLA Energy du Maroc 2026 уралдаанд Монгол Улсаа төлөөлөн оролцож байна.
Тэрбээр Дэлхийн ралли-рейдийн аварга шалгаруулах тэмцээний /W2RC/ Rally3 ангилалд өрсөлдөж байгаа бөгөөд одоогоор 41 оноотойгоор тус ангиллын аваргын хүснэгтийг тэргүүлж байна. Түүний гол өрсөлдөгч Эдуардо Алан 40 оноотой буюу П.Мөрөнгөөс нэг онооны зөрүүтэй байгаа юм.
П.Мөрөн өнгөрсөн тавдугаар сард Аргентинд болсон Desafío Ruta 40 уралдаанд Rally3 ангилалдаа пролог болон таван үе шатыг бүгдийг нь тэргүүлж, W2RC-ийн нэг гараанд ангилалдаа түрүүлсэн анхны Монгол тамирчин болсон байна.
Мөн Дэлхийн аваргын цувралын дөрөв дэх гараа болох Мароккогийн раллид ангиллынхаа тэргүүлэгчийн байр суурийг хадгалж, аваргын төлөөх өрсөлдөөнөө үргэлжлүүлж байна.
Тус уралдаан өнөөдрөөс эхлэн аравдугаар сарын 3-ныг хүртэл Агадир-Загор чиглэлд үргэлжилнэ. FIM-ийн мэдээллээр энэ удаагийн уралдаанд Rally3 ангилалд 10 тамирчин бүртгүүлжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!