Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг Дэлхийн Шатрын Олимпиадад VII байрт шалгарлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 31 секунд

Узбекистан улсын Самарканд хотноо болж өндөрлөсөн FIDE-гийн 46 дахь удаагийн Дэлхийн Шатрын Олимпиадад манай эмэгтэйчүүдийн шигшээ баг маш гайхалтай амжилт үзүүлж, эх орныхоо шатрын спортын түүхэнд шинэ хуудас нээж VII байрт шалгарлаа.

Мөн тус тэмцээний 3-р ширээнд WCM Хишигбаатарын Баясгалан өндөр түвшинд тоглож, тив дэлхийн шилдгүүдийг манлайлан 4-р байрт орсон бахархам амжилтыг үзүүллээ.

Манай эмэгтэйчүүдийн шигшээ багийн тоглосон харьцаанууд:

Монгол 4 : 0 Палестин (Round 1)

Молдова ½ : 3½ Монгол (Round 2)

Монгол 2½ : 1½ Перу (Round 3)

Монгол 1 : 3 Энэтхэг (Round 4)

Хорват 1½ : 2½ Монгол (Round 5)

Монгол 3 : 1 Иран (Round 6)

Франц 1½ : 2½ Монгол (Round 7)

Болгар 1½ : 2½ Монгол (Round 😎

Монгол 2 : 2 Казахстан (Round 9)

Монгол 1 : 3 Польш (Round 10)

Грек 1½ : 2½ Монгол (Round 11)

Дэлхийн дайтай улс орнуудын шилдэг багуудтай тун өрсөлдөөнтэй, ухаалаг нүүдлүүдийг хийж түүхэн дээд амжилтыг тогтоосон нийт тамирчид, дасгалжуулагчид болон багийнхандаа халуун баяр хүргэж, цаашдынх нь спортын өндөр амжилт хүсье.

СУРВАЛЖИЛГА: “Машин ачилтыг зогсоовол жолооч нар дуртай газраа зогсож, түгжрэл улам нэмэгдэх эрсдэлтэй”
СУРВАЛЖИЛГА: “Машин ачилтыг зогсоовол жолооч нар дуртай газраа зогсож, түгжрэл улам нэмэгдэх эрсдэлтэй”
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!