Сурагчдын амралт дуусч хоёрдугаар улирлын хичээл эхэлсэн тул бүх түвшний боловсролын сургалтын байгууллагын эрхлэгч, захирал, реторуудад Боловсролын ерөнхий газраас амны хаалт тогтмол зүүх чиглэл өгчээ. Тодруулбал, улирлын томуу төст өвчний дэгдэлт өндөр гарсан тул сургуулийн орчинд багш, ажилтан, сурагчид амны хаалт зүүж хэвших, хэрэв ханиад томуу зэрэг халдварын шинж тэмдэгтэй бол ажил болон хичээлээс чөлөөлөхийг тусгажээ.
Улсын онцгой комиссын 2025 оны нэгдүгээр сарын 6-ны нэгдүгээр албан даалгаврын дагуу "Улирлын томуу, томуу төст өвчний дэгдэлт"-ийн тархалтын эрсдэлийн үнэлгээг Шадар сайдын 2023 оны А/28 дугаар тушаалын хавсралтаар буталсан аргачлалын дагуу мэргэжлийн баг зохион байгуулж, үнэлгээний дүнгээр эрсдэлийн түвшин "өндөр" гарсан байна. Тиймээс чиглэлд тусгаснаар нэн тэргүүнд сургуулийн орчинд багш ажилчид сурагчид амны хаалт зүүж хэвшихээс гадна гарыг халдваргүйжүүлэх, савандаж угаах нөхцлийг бүрдүүлэхийг ч бас тусгажээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!