
“Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт’’ сэдэвт ерөнхий хяналтын сонсгол болж байна. Сонсголын үеэр ЖДҮХС-гийн үйл ажиллагаатай холбоотой шинжээчийн дүгнэлтийг танилцууллаа. Шинжээчийн танилцуулснаар тус сангаас 2009 оноос эхлэн 267.2 тэрбум төгрөгийн зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр өгсөн. Сангаар дамжуулан иргэн, ААН-д олгож байгаа 2 төгрөгийг ЖДҮХС буцаан төвлөрүүлэх ёстой. Харамсалтай нь ЖДҮХС-гаас олгосон 2 төгрөг тутмын 1 нь авлага хэлбэрээр түгжигдэж, эдийн засгийн эргэлтэд орохгүй байна. Мөн тус сангийн санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтээс харахад сүүлийн арван жилд 2019 онд л зөрчилгүй дүгнэлт авчээ. 2017 онд сөрөг дүгнэлт авсан бол 2018 онд дүгнэлт өгөхөөс татгалзжээ. Бусад жилүүдэд хязгаарлалттай дүгнэлтүүдийг аудитаас өгсөн байна.
2025 оны эцсийн байдлаар 195.5 тэрбум төгрөгийн авлага бүртгэлтэй байгаа боловч талаас илүү хувь нь хугацаа хэтэрсэн, чанаргүй, эргэлзээтэй, муу зээлийн ангилалд шилжсэн байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!