МЕТРО ХОТ: Сургууль, цэцэрлэгт амны хаалт зүүхийг шаардъя

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 53 секунд

Менингококкт халдварт өртсөн гурван настай хүүхдийн биеийн байдал маш хүнд байгааг Налайх дүүргийн эрүүл мэндийн төвөөс өнөөдөр мэдээлэв. Өчигдөр тус дүүрэгт халдварын нэг тохиолдол бүртгэгдэж улмаар хоёр сургууль, нэг цэцэрлэгт хөл хорио тогтоон цахимд шилжүүлээд байгаа юм.

Өндөр халуурч маш хурдан хүндэрдэг улмаар амь насанд ч халтай энэ өвчин агаар дуслын замаар, халдварладаг. Ханиад, томуунаас ялгаатай нь маш богино хугацаанд хүндэрдэг төдийгүй цусанд халдвар орж, цусны хордлого үүсгэдэг. Улмаар хүний тархины бүрхүүлж үрэвсэж хүндэрдэг байна.

Хамгийн аюултай нь, менингококкт нь нянгаар дамжиж хамар, хоолой хэсэгт хадгалагдаж, эрүүл хүн тээгч болдог тул ялангуяа эрсдэлт бүлгийн буюу бага насны хүүхдүүд, өндөр настан, дархлаа сул хүмүүс өртөх, улмаар амь насаа ч алдах өндөр магадлалтай.

Тиймээс сургууль, цэцэрлэг өөрөө халдварын голомт болсон энэ үед хүүхдүүдээ хамгаалах ганц арга нь амны хаалт болоод байна. Энэ нь зөвхөн та өөрийн болон бусдыг хүндлэхээс гадна эцэг эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгч нарын үүрэг.

Ялангуяа хүүхдүүд анги танхимдаа цугласан энэ үед амны хаалт өөрөө зүүхгүй, үр хүүхдэдээ, сурагчдадаа зүүлгэхгүй хайнга загнаж болохгүй. Муугаар бодоход өнөөдөр эсвэл маргааш таны, миний хүүхэд эмнэлгийн орон дээр үхэл, амьдралын заагт дэнслэгдэхийг үгүйсгэхгүй.

Тиймээс Боловсролын ерөнхий газраас өгсөн чиглэлийг баримталж бүх шатны боловсрын байгууллагын багш, ажилтан, сурагчид, бага насны хүүхдүүд амны хаалт зүүж, гараа савандаж угаах чиглэлийг баримталж дадал болгоё. Эцэг эхчүүд амны хаалтаа өөрсдөө зүүж, хүүхдэдээ зүүлгэе.

Сургууль, цэцэрлэгийн багш нар анги танхимдаа хүүхдүүддээ амны хаалт зүүлгэж, өөрөө мөн зүүж хэвшье. Халдвараас сэргийлье. Хэрэв амны хаалт зүүгээгүй бол нэгэндээ шаардлага тавья.

Эргэн сануулбал, дэлхий дахиныг нөмөрсөн цар тахлын үед амны хаалт л халдвараас сэргийлэх ганц найдвартай арга байсан нь өнөөдөр өчнөөн хүний амь насыг аварсан нь нууц биш. Өнөөдөр амны хаалт зүүх энгийн үйлдлээс л агаар дуслын замаар дамжих ханиад томуу, менингококкт зэрэг өч төчнөөн өвчнөөс хамгаална гэдгийг сануулъя.

Ж.Золжаргал: СЕХ, УБЕГ-ын сонгуулиар ашигласан 400 орчим “Starlink” төхөөрөмж хураалттай байна. Интернэтийн дутагдалтай сургуулиудад өгөх саналыг ЗГХЭГ-т хүргүүлсэн
Ж.Золжаргал: СЕХ, УБЕГ-ын сонгуулиар ашигласан 400 орчим “Starlink” төхөөрөмж хураалттай байна. Интернэтийн дутагдалтай сургуулиудад өгөх саналыг ЗГХЭГ-т хүргүүлсэн
 
Улаанбаатарт -14 хэм хүйтэн, үүлшинэ
Улаанбаатарт -14 хэм хүйтэн, үүлшинэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!