Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Маргаашнаас цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 13 секунд

Өнөөдөр цаг агаарын урьдчилсан мэдээгээр: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Улз голын хөндийгөөр 10-15 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 4-9 градус хүйтэн, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 3-8 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 11-16 градус, бусад нутгаар 6-11 дулаан байна гэжээ.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө цэлмэг байсан бол өдөртөө үүлших нь. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 10-12 градус, бусад хэсгээр 4-6 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.

Сэрэмжлүүлэг: Маргааш буюу 30-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 31-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 11 дүгээр сарын 1, 2-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 30, 31-нд нутгийн зарим газраар, 11 дүгээр сарын 1, 2-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 30-нд нутгийн баруун хэсгээр, 31-нээс ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 1-6 градусговийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотын үе үеийн захирагчийн үлдээсэн “гавьяа”
Улаанбаатар хотын үе үеийн захирагчийн үлдээсэн “гавьяа”
 
Ховд аймгийн Дөргөн сумын 70 жилийн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлж, Улсын арслан Э.Оюунболд үзүүрлэлээ
Ховд аймгийн Дөргөн сумын 70 жилийн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлж, Улсын арслан Э.Оюунболд үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.