Зургийн тайлбар: Японы зүүн хойд Аомори мужийн Товада дахь Цутанума нуурын 2020 оны 10-р сарын 27-ны өглөө намрын навчисын харагдах байдал.
Японы зүүн хойд Аомори мужийн намрын улиралд алдартай газар болох Цутанума цөөрөмд коронавирусын цартахлын улмаас олон хүн цуглуулахгүйн тулд аялах хүсэлтэй иргэдийг сугалаагаар сонгосон байна.
Сугалаагаар сонгогдсон 107 хүн үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нарны гэрэлд улаан, улбар шар өнгөөр тодрох гайхамшигт байгалийг үзэж сонирхсон байна. Цэцэрлэгт хүрээлэнг хариуцсан Байгаль орчны яамны албан тушаалтны хэлснээр, олон хүн цуглахаас урьдчилан сэргийлэх үүднээс Мягмар гараг хүртэл зургаан өдөр, навчис хамгийн сайн байх үед ирэх аялагчдыг сугалаагаар шийдсэн гэв. Товада хотод байрладаг тус цэцэрлэгт хүрээлэн ирэх жил болон түүнээс хойш олон хүнийг бууруулах арга хэмжээг үргэлжлүүлэхээр төлөвлөж байна.
С.Хонгорзул
Эх сурвалж: Kyodo news