Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Калифорнид 100 мянга гаруй хүнд нүүх зөвлөмж хүргүүлжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 55 секунд

Калифорнийн эрх баригчид тус муж улсад дэгдсэн байгалийн түймэр хурдацтай тархаж байгаатай холбогдуулан 100 мянга гаруй хүнд нүүх зөвлөмж хүргүүлжээ. Мөн Ирвин хотын дарга Кристина Ши дор хаяж 60 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн талаар мэдээлсэн байна. Калифорни муж улсын гал түймэртэй тэмцэх газраас мэдээлснээр, Оринж тойрогт даваа гарагт хоёр хүчтэй түймэр дэгджээ. Эхнийх нь 29.1 хавтгай дөрвөлжин км, хоёр дахь нь 4.5 хавтгай дөрвөлжин км дөрвөлжин талбайг хамарсан байна.

Түймрийг унтраахаар 700 орчим гал сөнөөгч ажиллаж байгаагийн хоёр нь хүнд түлэгдсэн байна.  Хуурай цаг агаарын улмаас Калифорнид ихэвчлэн 10, 11-р саруудад түймэр дэгддэг аж.

Сирид 78 босогч амиа алдаж, 100 гаруй хүн шархаджээ
Сирид 78 босогч амиа алдаж, 100 гаруй хүн шархаджээ
 
Санжаасүрэнгийн Зориг агсны 64 насны ой тохиож байна
Санжаасүрэнгийн Зориг агсны 64 насны ой тохиож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.