УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Сэргээгдэх эрчим хүчний төслүүд болон эрчим хүчний үнэ, тариф, эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаарх Эрчим хүчний сайдын мэдээллийг сонссон.
Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн "Хэнтий аймаг эрчим хүчний маш их дутагдалтай, Чойбалсангийн ДЦС-аас эрчим хүчээ авъя гэхээр хангаж өгөхгүй байна гэх гомдол иргэдээс ирж байгаа. Энэ асуудлыг яаж шийдэх вэ, ямар бодлого баримталж байгаа вэ" гэх асуултыг тавилаа.
Харин Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "Бид энэ өвөл оргил ачааллын цагаар чадлын дутагдалд орчхоод байгаа. Наад асуудлыг чинь хэзээ шийдэх вэ гэхээр Баянгийн ЦС, Бөөрөлжүүтийн ЦС ашиглалтад орсны дараа Багануур-Өндөрхааны 220 кВт-ын шугам баригдсан үед шийдэгдэнэ" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!