УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Сэргээгдэх эрчим хүчний төслүүд болон эрчим хүчний үнэ, тариф, эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаарх Эрчим хүчний сайдын мэдээллийг сонслоо.
Энэ үеэр Эгийн голын УЦС-ын талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "Эгийн гол Сэлэнгэ мөрнөөр дамжаад Байгаль нуурт цутгадаг. ОХУ-аас ЮНЕСКО-д гомдол гаргасан. Тус гомдлын дагуу бид Францын нэг компанийг шалгаруулаад байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хийлгэсэн. Урьдчилсан дүгнэлтээр Эгийн голын УЦС нь Байгаль нуурт "сүртэй нөлөөлөл байхгүй" гэдэг дүгнэлт гарсан. Үүнийг Оросын талд хүргүүлсэн.
Гэвч Оросууд “Бид найрсаг бус харилцаатай улс орны дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй” гээд Оросын байгаль экологийн яам, манай Байгаль орчны яамтай хамтарсан ажлын хэсэг дахин дүгнэлт гаргахаар ажиллаж байгаа. Энэ дүгнэлт гарсны дараа Эгийн голын УЦС-ыг цаашид яах талаар ярилцана" гэв.
Сэтгэгдэл (11)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!