Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АГААРЫН ЧАНАР: Дамбадаржаа, Хайлааст орчимд БОХИРДОЛТОЙ байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 38 секунд

Нийслэлийн агаарын чанарын мэдээг хүргэж байна. Өнөө өглөөний 11.00 цагийн байдлаар Бөхийн өргөө, Богд хааны ордон музей орчимд хамгийн бага бохирдолтой буюу агаарын чанарын үзүүлэлт 21-31 байна.

Харин Дамбадаржаа, Хайлааст орчимд хамгийн их бохирдолтой буюу 212-232 байна.

Олон улсад агаарын бохирдлын хэмжээ 25 байвал хэвийн гэж үздэг. Харин манай улсад дээрх хэмжээг 50 байвал хэвийн гэж үздэг байна. Гэвч “хэвийн” хэмээгдсэн дээрх хоёр тоон утга Улаанбаатарт хэдийн доод утга, хангах боломжгүй үзүүлэлт болоод удсан.

АГААРЫН ЧАНАРЫН ИНДЕКСИЙН ТООН УТГА ЮУГ ИЛЭРХИЙЛЭХ ВЭ?

Цэвэр: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй.
Хэвийн: Агаарын чанарын стандартын шаардлага хангана. Гэхдээ зарим хэт мэдрэг хүмүүст амьсгалын замын өвчний шинж тэмдэг илрэх магадлалтай.
Бага бохирдолтой: Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрнэ. Зүрх судас, амьсгалын замын архаг өвчтэй, ялангуяа гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс нөлөөлөлд илүү өртөнө.
Бохирдолтой: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрч эхэлнэ. Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл хүндээр илэрнэ.
Их бохирдолтой: Удаан хугацаагаар гадаа байхад хүний эрүүл мэндэд мэдэгдэхүйц сөрөг нөлөөлөл үзүүлж болно.
Маш их бохирдолтой: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Ази, Номхон далайн Хөгжлийн санхүүжилтийн асуудлаарх бүс нутгийн өндөр түвшний зөвлөлдөх уулзалтад оролцож байна
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Ази, Номхон далайн Хөгжлийн санхүүжилтийн асуудлаарх бүс нутгийн өндөр түвшний зөвлөлдөх уулзалтад оролцож байна
 
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд эрдэмтэд болон олон нийтийн зөвлөл байгуулна
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд эрдэмтэд болон олон нийтийн зөвлөл байгуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.