Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Ази, Номхон далайн Хөгжлийн санхүүжилтийн асуудлаарх бүс нутгийн өндөр түвшний зөвлөлдөх уулзалтад оролцож байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 6 секунд

Тайландын Хаант улсын нийслэл Бангкок хотноо 2024 оны 12 дугаар сарын 17-18-ны өдөр болж буй Ази, Номхон далайн Хөгжлийн санхүүжилтийн асуудлаарх Бүс нутгийн өндөр түвшний зөвлөлдөх уулзалтад Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Монгол Улсаас Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд А.Төмөр тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Энэхүү өндөр түвшний бүс нутгийн зөвлөлдөх уулзалт нь 2025 оны 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 3-нд Испани улсын Севиль хотноо болох Хөгжлийн санхүүжилтийн асуудлаарх олон улсын IV бага хурлын бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулагдаж байгаа юм.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн уулзалтын эхэнд “Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжлийн санхүүжилтийн ирээдүй” сэдэвт өндөр түвшний хэлэлцүүлэгт панелистаар оролцож, үг хэллээ. Мөн Монгол Улсаас НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд А.Төмөр тус бүс нутгийн зөвлөлдөх уулзалтын дэд даргаар сонгогдон ажиллаж, уулзалтын нэгдүгээр хуралдааныг даргалав.

Тус зөвлөлдөх уулзалтад гишүүн улсын Төв банкны Ерөнхийлөгч, салбарын сайд нар болон холбогдох яамдын өндөр албан тушаалтан, мөн санхүүгийн зах зээлийн зохицуулагчид, бүс нутгийн олон улсын хөгжлийн банкны удирдах албаны төлөөлөгчид, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, судалгааны төв болон НҮБ-ын төрөлжсөн байгууллага, агентлагийн төлөөлөгчид оролцож, хөгжлийн санхүүжилтийн асуудлаар санал солилцож байна. Тус зөвлөлдөх уулзалтын дүнгээр гаргах даргын дүгнэлт бүхий илтгэлийг дэлхийн Хөгжлийн санхүүжилтийн асуудлаарх олон улсын IV бага хуралд танилцуулах юм.

Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ болон холбогдох албаны хүмүүсийн хамт Татварын ерөнхий газарт ажиллав
 
Б.Энхбаяр: Шүүхээс хоёр удаа ял шийтгэгдэж байсан нөхөр “Тавантолгой түлш“-д захирал хийж байгаа гэхээр аргагүй шүү дээ
Б.Энхбаяр: Шүүхээс хоёр удаа ял шийтгэгдэж байсан нөхөр “Тавантолгой түлш“-д захирал хийж байгаа гэхээр аргагүй шүү дээ
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!