Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дуучин Ука анхны бие даасан тоглолтоо хийхээр болжээ

Ангилал
Social pop
Огноо
Унших
1 минут 46 секунд

Үргэлж шинэлэг байж, залуучуудыг байлдан дагуулсан олон уран бүтээлийн эзэн "Киви" хамтлагийн ахлагч, дуучин Ука анхны бие даасан тоглолтоо хийхээр болжээ.

Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудсандаа "Миний хувьд бие даасан анхны том шоу тоглолт минь "DO IT" нэртэйгээр Буянт ухаа спортын ордонд ирэх сарын 20 нд 18:00 цагт товлогдон зарлаж байна. Тоглолтоо илүү олон хүнд үзүүлэхийг маш их хүсч байна... Учир нь эрт орой хэзээ нэг өдөр хамгийн том тоглолтоо миний охин хийгээд аав нь томоос том цэцэг аваад тайзан дээр охиндоо өгөөд л .. гэж ярьсан хүслийг нь биелүүлж амьжаагүйд өдөр өнгөрөх тусам харамсана... Энэ жилдээ багтаан том зорилго тавин бэлтгэлдээ орсон. Энэ удаад миний мэдэх үлгэр жишээ хөгжимчид, шилдэг бүжигчид, тайз засал, төгс найруулга гээд байж мэдэх хүндэлдэг, уран бүтээлч сэтгэлгээтэй залуустайгаа нэгдэн тэр оройг хамт дуулж, бүжиглэн сайхан дурсамжийг бүтээхийг урьж байна" хэмээн бичжээ. 

Түүний үнэнч үзэгчдээс илүү, урам зориг өгч, хамгийн том дэмжигч байсан аав нь энэ онд бурхны орныг зорьсон билээ. Тэрбээр аавынхаа дурсгалд зориулан "Аавд" нэртэй уран бүтээл гаргаж байсан бол анхны том хэмжээний бие даасан тоглолтоо мөн л аавдаа зориулан хийхээр болсон байна. 

Н.Энгүүн

 

Монгол Улс НҮБ-д хүлээн зөвшөөрөгдсөн түүхт өдөр тохиож байна
Монгол Улс НҮБ-д хүлээн зөвшөөрөгдсөн түүхт өдөр тохиож байна
 
Төрийн албан хаагчдын цалин ирэх даваа гарагаас 100-150 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Төрийн албан хаагчдын цалин ирэх даваа гарагаас 100-150 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.