Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МҮОНРТ-ийн ерөнхий захирлын үүргийг Г.Гэрэл түр орлон гүйцэтгэнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 31 секунд

МҮОНРТ-ийн уран бүтээлчид захирлуудын зөвлөлийнхөө явуулж буй үйл ажиллагааг шүүмжлэн эсэргүүцлээ илэрхийлэн олон баримтыг дэлгээд байсан. Цар тахлын улмаас уран бүтээлчдээ амрааж, цалинг нь танаж хассан ч захирлууд нь цалингаа нэмж, урамшуулал цалин авсан зэрэг нь уран бүтээлчдийн эсэргүүцэлтэй тулгарсан билээ.

Тэгвэл МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц өчигдөр өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгөх өргөдлөө өгч Үндэсний зөвлөлдөө хэлэлцүүлсэн байна. Үндэсний зөвлөл хэлэлцээд түүний хүсэлтийг хүлээн авч МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгчээр дэд захирлын алба хашиж байсан Г.Гэрэлийг томиллоо.

Зургийн тайлбар: МҮОНРТ-ийн ерөнхий захирал асан Л.Нинжжамц дэд захирал Г.Гэрэлд Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан цол тэмдгийг гардуулах үеэр. 2020.03 сар.

МҮОНРТ-ийн захирлын сонгон шалгаруулалт хэзээ зарлагдах нь тодорхойгүй байна. МҮОНРТ–ийн Ерөнхий захиралд нэр дэвшигчийг “Олон Нийтийн Радио, Телевизийн тухай хууль”-ийн дагуу шалгуур хангаж буй иргэдийн дунд нээлттэй зарладаг билээ.

Л.Нинжжамц арваннэгдүгээр сарын 1-нээс ажлаа өгөхөөр болжээ. Тэрбээр 2016 оны есдүгээр сард энэхүү албан тушаалд томилогдсон бөгөөд 2017 онд зарлагдсан МҮОНРТ-ийн ерөнхий захирлын сонгон шалгаруулалт оролцож, шалгарч байсан юм.

Б.Сонор

Армени, Азербайжан гурван удаа тохиролцоонд хүрсэн боловч мөргөлдөөн үргэлжилсээр
Армени, Азербайжан гурван удаа тохиролцоонд хүрсэн боловч мөргөлдөөн үргэлжилсээр
 
“Би цор ганцаараа үлдлээ. Цэрэгт байхад минь ээж, хөөрхөн 4 дүү минь угаартаж нас барсанд маш их гомдолтой байна“
“Би цор ганцаараа үлдлээ. Цэрэгт байхад минь ээж, хөөрхөн 4 дүү минь угаартаж нас барсанд маш их гомдолтой байна“
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.