Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Армени, Азербайжан гурван удаа тохиролцоонд хүрсэн боловч мөргөлдөөн үргэлжилсээр

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 7 секунд

Армени, Азербайжан маргаантай бүсийн асуудлаар мөргөлдөж эхэлснээс хойш нэг сарын хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд талууд гал зогсоох тохиролцоонд гурван удаа хүрсэн боловч мөргөлдөөн үргэлжилсэн хэвээр байна.

Уулын Карабах бүстэй холбоотой сүүлийн зөрчил энэ оны есдүгээр сарын 27-нд эхэлжээ. Азербайжаны нутаг дэвсгэрт байдаг тус бүсийн оршин суугчдийн дийлэнх нь уугуул арменичууд юм.

Армени, Азербайжаны гаргасан мэдээллээр мөргөлдөөний улмаас 1076-д хүн амиа алдсаны 102 нь энгийн иргэн байжээ.

Харин өнгөрсөн пүрэв гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний мэдээлснээр, амиа алдагсдын тоо 5000-д дөхсөн гэх мэдээлэл Москвад ирсэн байна.

ОХУ хоёр орны хооронд гал зогсоох тохиролцоог хоёр удаа зуучилсан боловч талууд зөвшилцлийг зөрчсөн юм. Түүнчлэн АНУ-ын зуучлалаар хүрсэн гурав дахь тохиролцоо даваа гаргаас хэрэгжсэн боловч мөн л үр дүнд хүрээгүй байна.

Тесла компани Хятадад үйлдвэрлэсэн загвараа Европ руу экспортлоно
Тесла компани Хятадад үйлдвэрлэсэн загвараа Европ руу экспортлоно
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.